
Аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн зөвлөлөөс зохион байгуулж байгаа 21 аймаг, хоёр дүүрэг цэргийн наадмын түрүү оролцсон 24 аймгийн арслангийн тойргийн барилдаан энэ сарын 15-нд Спортын төв ордонд болно.
Ийнхүү өнөө жилийн түрүү бөхчүүдийг хаана түрүүлснийг дараах байдлаар танилцууллаа.
- Хэнтий аймгийн наадамд 256 бөх хүч сориход Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харъяат "Хилчин" спорт хороо, хилийн цэргийн 0208 дугаар тусгай салбар, "Хан Хэнтий аварга” дэвжээ, "Мөрөн транс" ХХК-ийн бөх аймгийн харцага Даваасүрэнгийн Аззаяа найм даван түрүүлж, арслан болов.
- Архангай аймгийн наадамд 256 бөх хүч сориход тус аймгийн Тариат сумын харъяат Батлан хамгаалах яамны "Алдар" спорт хороо, зэвсэгт хүчний 232 дугаар анги, "Бөхбилэгт" дэвжээ, "Уяач интернэшнл" ХХК-ийн бөх, аймгийн харцага Цэрэндоржийн Ганбат найм давж түрүүлж, арслан болов
- Төв аймгийн наадамд 256 бөх хүч сориход Төв аймгийн Баянчандмань сумын харъяат ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо, "Дүнжингарав" дэвжээ, "Билэг насан” ББСБ-ийн бөх, аймгийн арслан Эрдэнэбилэгийн Ууганбаяр найм даван түрүүлж, аймгийн арслан цолоо батлан хурц чимэг хүртэв.
- Сүхбаатар аймгийн наадамд 256 бөх хүч сориход Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат "Хилчин" спорт хороо, хилийн цэргийн 0208 дугаар тусгай салбар, "Жавхлант" дэвжээ, "Нью жуулчин турс" ХХК-ийн бөх, аймгийн харцага Нямдоржийн Өсөхбаяр найм даван түрүүлж, аймгийн арслан болов.
- Дорнод аймгийн баяр наадамд 256 бөх хүч сориход Дорнод аймгийн Халхгол сумын харъяат, ХСИС-ийн харъяа “Соёмбо” спорт сургалтын төв, "Дорнод нутаг" дэвжээ, "Үйзэн тал" ХХК-ийн бөх, аймгийн нэмэх начин Бямбадоржийн Батдорж найм даван түрүүлж, аймгийн арслан цолтой болов.
- Дархан-Уул аймгийн баяр наадамд 256 бөх хүч сориход Говь-Алтай аймгийн Цээл сумын уугуул, Дархан-Уул аймгийн Хонгор сумын харъяат "Дархан хайрхан" дэвжээний бөх, аймгийн арслан Сүрэнжавын Очирбат найм даван түрүүлж, аймгийн арслан цолоо батлан хурц чимэг хүртэв.
- Баянхонгор аймгийн баяр наадамд 256 бөх хүч сориход Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын харъяат, Батлан хамгаалах яамны “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 150 дугаар анги “Хонгор нутаг” дэвжээний бөх, аймгийн заан Мөнхтуяагийн Батцэнгэл найм даван түрүүлж, аймгийн арслан цолтой болов.
- Хөвсгөл аймгийн баяр наадамд 256 бөх хүч сориход Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харъяат "Хөвсгөлийн хүчтэн" дэвжээ, "Цагаан уулын магнет” ХХК-ийн бөх, аймгийн заан Энхтөрийн Баасанжав найм даван түрүүлж, аймгийн арслан цолтой болов
- Баян-Өлгий аймгийн наадамд 256 бөх хүч сориход Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харъяат "Өлгийн хүчтэн" дэвжээ, "Өлгий ресурс" ХХК-ийн бөх, аймгийн начин Төлекийн Еоболат түрүүлж, аймгийн арслан цолтой болов.
- Дундговь аймгийн баяр наадамд 256 бөх хүч сориход Дундговь аймгийн Адаацаг сумын харъяат, "Хур харцага" дэвжээ, "Ар бор" ХХК-ийн бөх, аймгийн харцага Энх-Амгалангийн Ариунбуян түрүүлж, аймгийн арслан цолтой болов.
- 11 Орхон аймгийн баяр наадамд 256 бөх хүч сориход Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат Батлан хамгаалах яах, "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 330 дугаар анги "Бөхбилэгт" дэвжээ, "Бест буйдан" ХХК-ийн бөх, аймгийн заан Батсүхийн Зоригтбаатар найм даван түрүүлж, аймгийн арслан цолтой болов.
- Өвөрхангай аймгийн баяр наадамд 256 бөх хүч сориход Өвөрхангай аймгийн Хархорин сумын харъяат Батлан хамгаалах яамны “Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 336 дугаар анги, "Их Монголын" хүчтэн дэвжээний бөх, аймгийн харцага Оюунгэрэлийн Наранбаатар найм даван түрүүлж, аймгийн арслан цолтой болов.
- Ховд аймгийн баяр наадамд 256 бөх хүч сориход Ховд аймгийн Алтай сумын харъяат Батлан хамгаалах яамны "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 013 дугаар анги, "Ховд" дэвжээний бөх, аймгийн заан Гансүхийн Хишигбат найм даван түрүүлж, аймгийн арслан цолтой болов
- Говь-Алтай аймгийн баяр наадамд 256 бөх хүч сориход Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харъяат "Хантайшир" дэвжээ, "Аварга" дээд сургуулийн бөх, сумын заан Даваадоржийн Эрдэнэтулга найм даван түрүүлж, аймгийн арслан цолтой болов.
- Сэлэнгэ аймгийн баяр наадамд 256 бөх хүч сориход Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат “Аварга” дээд сургууль, “Хос түрүү” ХХК, "Таванхан" дэвжээний бөх, сумын заан Баярсайханы Орхонбаяр найм даван түрүүлж, аймгийн арслан цолтой болов.
- Увс аймгийн баяр наадамд 256 бөх хүч сориход Увс аймгийн Тэс сумын харъяат ТЕГ-ын "Эрч" спорт, "Увс нуур" галын бөх, аймгийн заан Жамсрангийн Ням-Эрдэнэ найм даван түрүүлж, аймгийн арслан цолтой болов.
- Завхан аймгийн баяр наадамд 256 бөх хүч сориход Завхан аймгийн Ургамал сумын харъяат "Хилчин" спорт хороо, хилийн цэргийн 0208 дугаар тусгай салбар, "Завхан" дэвжээ, "Говь хангай мебель"ХХК-ийн бөх, аймгийн заан Пүрвээгийн Өсөхбаатар найм даван түрүүлж, аймгийн арслан цолтой болов.
- Говьсүмбэр аймгийн баяр наадамд 256 бөх хүч сориход Дорноговь аймгийн Айраг сумын харьяат "Хилчин" спорт хороо, хилийн цэргийн 0208-р тусгай салбар "Төмөрт Өргөө" ХХК, "Даншиг Транс" ХХК-ийн бөх, аймгийн заан Мөнхжаргалын Бямбадорж найм даван түрүүлж, аймгийн арслан цолтой болов.
- Нийслэлийн Налайх дүүргийн баяр наадамд 256 бөх хүч сориход Булган аймгийн Орхон сумын харъяат "Хилчин" спорт хороо, хилийн цэргийн 0208 дугаар тусгай салбар, "Кардыш" ХХК-ийн бөх, аймгийн заан Булган-Эрдэний Түмэндэмбэрэл найм даван түрүүлж, аймгийн арслан цолтой болов.
- Өмнөговь аймгийн баяр наадамд 256 бөх хүч сориход Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын харъяат "Их говийн" хүчтэн дэвжээний бөх, аймгийн заан Будын Аамгаланбаатар даван түрүүлж, аймгийн арслан цолтой болов.
- Булган аймгийн баяр наадамд 256 бөх хүч сориход Булган аймгийн Орхон сумын харъяат "Булганхан" дэвжээ, "Лимитэд Моторс" ХХК-ийн бөх, аймгийн начин Энхбатын Сумъяабат түрүүлж, аймгийн арслан цолтой болов.
- Нийслэлийн Багануур дүүргийн баяр наадамд 256 бөх хүч сориход Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат "Дүнжингарав" дэвжээ, "Лидэр буянт" холдинг ХХК-ийн бөх, аймгийн арслан Ганболдын Өсөхбаяр найм даван түрүүлж, аймгийн арслан цолоо батлан хурц чимэг хүртэв.
23 Дорноговь аймгийн баяр наадамд 256 бөх хүч сориход Дорноговь аймгийн Мандах сумын харъяат Дорноговь аймгийн Ус дулааны “Чандмань Элч” ХХК, “Хутагтын хүчтэн” дэвжээ, “Суман зурхай” ХХК-ийн бөх, Баатарсүрэнгийн Баатархүү түрүүлж, аймгийн арслан цол хүртэв.
- Бүх цэргийн баяр наадамд 256 бөх хүч сориход Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харъяат Батлан хамгаалах яамны “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 150 дугаар анги, “Их богд” дэвжээний бөх, аймгийн нэмэх начин Ганзоригийн Жамбалдорж найм даван түрүүлж, цэргийн арслан цол хүртэв.
Аймгийн арслан цолтнуудын тойргийн барилдаан болно | ||
Үзсэн: 1150 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.