![](/uploads/201401/news/thumb/2b96301487956b21cd00e46c3f2da528_x3.jpg)
Уншигч та бүхэндээ энэ сарын 23-ны өдөр тутмын сонинуудад нийтлэгдсэн онцлох мэдээ, мэдээлэл, нийтлэлийг тоймлон хүргэж байна.
Тоочихгүй, тоймлоно уриатай Улс төрийн тойм сонин өнөөдрийн дугаартаа тоймч Г.Отгонжаргалын “АСА циркийн алиалагч болооч, Д.Сумьяабазар гишүүнээ”, ярилцах танхим буландаа Евгений Симоновыг урьж “Тэсрэх бодисыг дэлбэрэхээр биш сонордуулах зорилгоор ашигласан байх” гэсэн сэдвээр ярилцжээ. Тоймч Р.Сарангоо “ Төсвийн тодотголоор Сухбаатар хотынхны толгойн өвчинг эмчилнэ” зэрэг мэдээ, нийтлэлийг нийтэлжээ.
Иргэдээ өмөөрч бичдэг Зууны мэдээ сонин Соён гэгээрлийн цуврал буландаа МУИС-ийн НШУС-ийн тэнхимийн эрхлэгч Д.Бум-Очирийг урьж “Нийгмийг гэрэлтүүлэх оюунлаг давхаргыг бий болгоё”, “Говь-Алтайд АН ялсныг эцэслэв”, “Хөвсгөлийн мөсөн дээгүүр явахыг хориглов” зэрэг мэдээ мэдээлэл, нийтлэл зэргийг онцолсон байна.
Эрүүл сэтгүүлзүйн төлөө уриатай Үндэсний шуудан сонин сэтгүүлч Ч.Алтангэрэлийн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Халаасны мөрдөх албатай болох сонирхол зарим хүний тархинд байна” ярилцлагыг, сэтгүүлч О.Амар “Ш.Батхүү Хадгаламж банкнаас хуувь зөрчин сар бүр 100 сая төгрөг авч байжээ”, “Казахстаны 446 иргэнд эх орны хишиг, хувь хүртээсэн байжээ” зэрэг мэдээ, нийтлэлийг өнөөдрийнхөө дугаарт нийтэлсэн байна.
Хэн сэтгэж байна түүнд зориулдаг Өнөөдөр сонин энэ удаа сэтгүүлч О.Бадрах Г.Ангар “Энэ жил зайлшгүй шинэчлэх шат 265 байна” ярилцлагыг, “Монголын покерчин Макаогийн”, сэтгүүлч О.Болормаа “Айлгах төлөвлөгөө”зэрэг мэдээ мэдээллийг онцлон нийтэлжээ.
Зөвхөн үнэнийг эрхэмлэдэг Өдрийн сонин өдрийн сурвалжлагаараа “Сум нэвтэрдэггүй хантааз туршиж үзлээ”, томилолт хэсэгтээ “Дэлгэр суманд алт гарч, аймгийн нинжа нар цуглажээ”. ”Ойрын хугацаанд цахилгаан станцуудын ийм төсөл хэрэгжинэ” зэрэг нийтлэл, мэдээллийг онцоллоо.
Харин Монголын үнэн сонин сэтгүүлч М.Өнөржаргал “Давхар дээлтнүүдэд кноп дарах эрх байхгүй”, Д. Мягмарсүрэн сэтгүүлч “Ч.Хүрэлбаатар “Эрх баригчидад цалин, тэтгэврийг нэмэх хүсэл алга”, сэтгүүлч Б.Цэцэгдэлгэр “Төрийн ордон руу буу шагайхад 21 жил, таван хүний амь нас хохирооход 2,6 жил” зэрэг мэдээллийг нийтлэв.
Өглөөний сонин өнөөдрийн дугаартаа сэтгүүлч Б.Төрбатын “Гэмтлийн эмч нар хүүхдийн эмчилгээний мөнгөнөөс завшдаг”, сэтгүүлч Д.Баяржаргал “Буудай хомдсон мэт гурилын үнийг нэмж байна”, гадаад мэдээ “Хятадын элит улстөрчид оффшор данс илэрчээ мэдээллийг сонголоо.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1946 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.