Шууд Chart

Иргэд хорооныхоо мэдээллийг цахим хуудаснаас авна

2014-01-23 10:49:51

Улаанбаатар хотын гэр хороолол дахь нийтийн үйлчилгээг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Азийн сан, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, гэр хорооллын Захирагчийн ажлын алба, хороодын Засаг дарга нар болон хэсгийн ахлагчидтай хамтран гэр хорооллын 87 хороонд “Иргэдийн оролцоотой газрын зураглал хийх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлсэн.Төслийн хүрээнд дээрх газрын зураглалуудыг багтаасан онлайн газрын зураглалын сан бүхий  www.manaikhoroo.mn вебсайт нээжээ.
Уг хуудаснаас иргэд нийслэлийн гэр хорооллын 87 хорооны нийтийн үйлчилгээ, ундны усны хангамж, нийтийн тээвэр, боловсрол, эрүүл мэндийн хүртээмж, хог хаягдлын менежмент, цагдаагийн хэсэг зэрэг төрөөс үзүүлж буй нийтийн үйлчилгээ, нийтийн эзэмшлийн бүс, үерт өртөх магадлал бүхий аюултай бүс, гудамжны гэрэлтүүлэг, гэмт хэрэг гарах магадлал өндөртэй цэгүүдийг тэмдэглэн харуулсан мэдээлэл зэрэг хүссэн мэдээ, мэдээллээ авах боломжтой юм ажээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Иргэд хорооныхоо мэдээллийг цахим хуудаснаас авна  
Үзсэн: 985 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй