
Жил бүр Швейцарийн Давос хотноо болдог дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт (ДЭЗЧУ) өчигдөр буюу I сарын 22-нд эхэллээ. Дэлхийн улс төр, эдийн засаг, аж үйлдвэрийн тэргүүлэх төлөөлөгчид хуран чуулж тухайн жилийнхээ өнгийг тодорхойлдог тус уулзалтад энэ удаа 40 орчим орны төрийн тэргүүд, 10 гаруй орны Ерөнхий сайд болон нөлөө бүхий томоохон корпорациудын удирдлагууд оролцож байна. “Дэлхий дахиныг өөрчлөн шинэчлье” уриан дор зохион байгуулж буй энэ жилийн чуулганы онцлог нь эдийн засгийн хямралын дараах харьцангуй өөдрөг хандлагаар эхэлж байгаа юм. Чуулганы нээлтийн ажиллагаанд БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гин Хэ үг хэлж, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар оролцсон юм. Үүний зэрэгцээ Ираны Ерөнхийлөгч, Израйлын Төрийн тэргүүн ДЭЗЧУ-д хамтдаа оролцож буй нь онцлох үйл явдал болж байна.
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт эхэллээ | ||
Үзсэн: 1195 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.