
Швейцарийн Давос хотноо болж байгаа Дэлхийн Эдийн засгийн чуулга уулзалтын эхний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцжээ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирал хатагтай Хелин Кларктай уулзсан юм.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Гвиней Улсын Ерөнхийлөгч Алфа Кондегийн хамт “Олборлох үйлдвэрлэлийн ирээдүй” (The future of Extractives) сэдэвт хуралдаанд оролцлоо. Монгол Улс нь Хариуцлагатай уул уурхайн асуудлаар санаачилга гарган Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын салбарт хуралдааныг эх орондоо зохион байгуулж байсан туршлагатай орон юм.
Ц.Элбэгдорж Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзлаа | ||
Үзсэн: 972 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.