Энэ оны хамгийн анхны спортын ном болох "Оюутны спорт, Универсиад наадам"ном хэвлэгдэн гарлаа. Дөрвөн бүлэгтэй уг номын зохиогчоор МОСХ-ны ЕНБД, Доктор Д.Жаргалсайхан,ерөнхий редактороор нь Монголын оюутны спортын холбооны /МОСХ/ ерөнхийлөгч Д.Баясгалан нар ажилласан байна. Энэхүү номыг БСШУЯ-аас их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт ашиглах сурах бичиг хэмээн дүгнэсэн бөгөөд удахгүй 21 аймаг, нийслэлийн сургуулиудад хүргэх юм байна.
“Оюутны спорт, Универсиад наадам” номонд 1905 оноос хойш Дэлхийн оюутны спортын хөгжлийн түүх, ОУОСХолбооны тухай, дэлхийн оюутны спортын өвөл, зуны Универсиад их наадмын товч түүх, Азийн оюутны спортын холбооны үйл ажиллагаа, түүхэн үйл явдлуудыг багтаажээ.
Номны бас нэгэн онцлох зүйл нь олон улсын оюутны спортын холбооны 65 жилийн ой, дэлхийн оюутны Универсиад наадам зохиогдсоны 55 жил, Монголын оюутны спортын холбооны 25 жилийн түүхт ойн баяруудад зориулагдан гарснаараа онцлог болж чадсан байна.
“Оюутны спорт, Универсиад наадам” ном хэвлэгджээ | ||
Үзсэн: 1081 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.