
Өнөөдөр болсон УИХ-ын Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганбат танилцууллаа. Засгийн газар Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хуулийн төслийг нам, эвслийн бүлэг болон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд төслийг хэлэлцэхийг дэмжээд байсан. Харин өнгөрсөн оны 12 дугаар сарын 14-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэн биеэ даасан хууль гаргах шаардлагагүй, энэ асуудлыг Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар зохицуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн юм.
Иймээс алт олборлогч болон алт худалдан авагч хуулийн этгээдүүд алтыг хууль бусаар хил давуулан худалдах, олборлосон алтаа нуух, хадгалах, татвараас зайлсхийхийн тулд арилжааны банкинд тодорхой бус хугацаагаар барьцаалах зэрэг далд үйл ажиллагаа гарч байгаа учраас алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн татварын дарамтыг бууруулах, Монголбанкинд тушааж буй алтны хэмжээг нэмэгдүүлэх, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх, татварын суурийг өргөжүүлж, борлуулсан алтанд ногдох орлогын албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төсөвт бүрэн төвлөрүүлэх зорилгоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсныг ийнхүү хэлэлцэгдэж байгаа юм.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан зарим гишүүд асууулт асууж хэлэлцсэнээр байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Ашигт малтмалын тухай хуулийн төслийг дэмжлээ | ||
Үзсэн: 1024 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.