![](/uploads/201401/news/thumb/38f109a3e29b17057da262da533b26b4_x3.jpg)
Өнөөдөр МУ-ын ерөнхийлөгчийн хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.
Хуулийн төслийн танилцуулгад дурьдсанаар сүүлийн жилүүдэд манай улсын хувьд эдийн засгийн аль нэг салбарын бодлогыг төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулах, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, нэгжийг олон тоогоор, тодорхой судалгаагүй бий болгох замаар хэрэгжүүлэхийг эрмэлзэх болсон нь түгээмэл ажиглагдаж байна. Ингэж бизнесийн шийдлийг хэт хараат байдлаар гаргах нь аж ахуйн үндсэн зорилготой нийцэхгүй байх сөрөг үр дагавартай. Түүнчлэн тухайн салбарт аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй этгээд уг салбарын үйл ажиллагааг зохицуулах бүрэн эрхтэй байх нь нийтлэг зарчмын үүднээс тайлбарлавал сонирхлын зөрчил үүсгэж улмаар бусад оролцогчдын эрх ашигт сөргөөр нөлөөлөх магадлалтай. Иймд энэхүү сөрөг нөлөөллийг багасгах үндсэн арга зам нь төр өөрийн өмчлөлийг хэрэгжүүлэх хүрээ, хязгаар, механизм, арга хэлбэрээ зөв тогтоох явдал юм гэсэн байна.
Мөн төрийн өмчит хуулийн этгээдийг олноор үүсгэн байгуулж буй байдлыг хууль гарах хүртэл хугацаанд буюу тодруулбал, төр өөрийн өмчлөлийг хэрэгжүүлэх зүй зохистой механизм бий болох хүртэл түр хугацаагаар хязгаарлах зорилготой болно гээд энэхүү хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хамтад нь боловсруулсан тухай дурьджээ.
Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төслийг хүргүүллээ | ||
Үзсэн: 1088 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.