Шууд Chart

Хуулийн төслүүд дэмжигдлээ

2014-01-23 14:03:50

УИХ-ын чуулганы  үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Авлигын эсрэг хууль, Төрийн аудитын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Галт зэвсгийн тухай хууль, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлийг хийлээ. Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн танилцууллаа. Эдгээр хуулийн төслүүдийг танилцуулж хэлэлцсэний эцэст байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналаар санал хураалт явуулж нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнээр хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Хуулийн төслүүд дэмжигдлээ  
Үзсэн: 890 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй