Шууд Chart

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хэлэлцүүлнэ

2014-01-23 14:14:57

Манай улсад 2-5 насны хүүхдүүдийн дунд цэцэрлэг хүрэлцэхгүй асуудал их гардаг. Үүнтэй холбоотойгоор МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан боловсруулсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөлд 1,6 - 3 насны хүүхдэд Хүүхэд харах төвөөр дамжуулан тэднийг харах, асрах, хооллох, тоглуулах ерөнхий үйлчилгээг стандартын шаардлага хангасан орчинд үзүүлэхээр заажээ. Энэхүү хуулиар дэлхий дахинд хэрэгжүүлсэн бодит туршлагад үндэслэн хүүхэд харах үйлчилгээг зохих урамшуулалтай, хараа хяналттайгаар хуулийн хүрээнд хэрэгжүүлэх санал, санаачлагыг дэвшүүлж байгаа аж. Уг  хуулийг баталснаар цэцэрлэг хүрэлцээгүй байгаа 60 мянган хүүхдийн асуудал нааштайгаар шийдэгдэнэ гэж төлөвлөж байгаа ажээ.

Уг хуулийн төслийг нэгдүгээр сарын 28-ны Мягмар гарагийн 11:00 цагт Төрийн ордон дахь Иргэний танхимд олон нийтээр шүүн хэлэлцүүлнэ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хэлэлцүүлнэ  
Үзсэн: 1215 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй