Шууд Chart

“Архи тамхигүй бэлэг барьцгаая” аяныг өрнүүллээ

2014-01-23 15:50:56

УИХ дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг, Монголын сурагчдын холбоо, Монголын залуучуудын холбоо хамтран нийт ард түмэндээ хандан уриалга гаргаж, “Архи тамхигүй бэлэг барьцгаая” аян өрнүүлж байгаа аж. Тус аяны талаарх мэдээллийг өнөөдөр Төрийн ордонд хийлээ. Энэ үеэр Монголын залуучуудын холбоо болон Монголын сурагчдын холбооны төлөөллүүд цагаан сарын баяраар гэр бүл, хотол олноороо цуглан хүүхэд хөгшид хамтдаа баярладаг. Гэтэл ёс заншлаа дээдлэх ёстой энэ сайхан баяраар томчууд нэг нэгэндээ архи тамхи бэлэглэж байгаа нь зохисгүй харагддаг гээд “Архи тамхигүй бэлэг барьцгаая” аянд нэгдэж байгаагаа хэллээ. Харин УИХ дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Цагаан сар бол монголчуудын хамгийн эрхэмлэн дээдэлдэг, бэлэгдлийн баяр юм гээд цагаан сарын баярын бэлгэнд хүний эрүүл мэндэд хортой архи тамхи өгөхгүй байхыг уриалж байгаагаа хэллээ. Тэрээр хэлэхдээ, тамхины хуулийг олон нийт талархан хүлээн авч, хуулийн хэрэгжилт маш сайн байгаа. Тиймээс хуулиа дээдлэн тамхинаас татгалзаж байгаа бусдыгаа хүндэтгэн дэмжиж, бэлэг нэрээр бусдад архи, тамхи бэлдэж өгөхгүй байх нь зүйтэй юм гэв. Мөн УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл сэтгүүлчдэд хандан хэлэхдээ, цагаан сараар архи тамхигүй бэлэг барих аянд эзэгтэй нарыг идэвхтэй оролцохыг уриалж байгаагаа онцоллоо. Учир нь, эзэгтэй нар бэлэг бэлдэхэд голлох үүрэгтэй байдаг учир бэлгэнд архи тамхи сонгохоос татгалзах боломж тэдэнд байгаа гэв.

Нийтэлсэн: О.Энхмаа

“Архи тамхигүй бэлэг барьцгаая” аяныг өрнүүллээ  
Үзсэн: 899 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй