![](/uploads/201401/news/thumb/b06ed3904b12f6bfb12014b45c1ed426_x3.jpg)
МУ-ын ерөнхийлөгчийн санаачилсан Баялгийн сан буюу ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо. Хэлэлцүүлэгт Сангийн яамны ажилтнууд, МУИС, СЭЗДС, Удирдлагын академийн эрдэмтэн, багш нар оролцож хуулийн төслийн талаар санал бодол, байр сууриа илэрхийлцгээсэн юм.
Энэ үеэр ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдоржийн хэлснээр манай улсад өнөөдөр тулгамдаж байгаа хамгийн том асуудлуудын нэг бол газрын хэвлийд байгаа их хэмжээний ашигт малтмал, эрдэс баялгийн олборлолтоос бий болох хөрөнгө мөнгөний эх үүсвэрийг ирээдүй хойч үеийнхэн, үр хүүхдүүддээ үлдээх хариуцлагыг бий болгох тухай асуудал бөгөөд ухаалаг төр, эдийн засгийн шинэтгэл, бүтцийн өөрчлөлтийн өргөн хүрээтэй бодлогын хүрээнд энэхүү харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх цаг нь болсон гэсэн зарчмыг баримталж байгаа аж.
Энэ зорилгоор Төрийн мэдлийн урт хугацааны хуримтлал, хадгаламж бүрдүүлэх үндсэн зорилго бүхий Баялгийн сан буюу Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, энэхүү санг ямар эх үүсвэрээр бүрдүүлэх, энэхүү сан хөмрөгийг хэрхэн арвижуулах, хөрөнгө оруулалт болон хөрөнгийн удирдлагын ямар зарчмыг үндэс болгон баримтлах, энэхүү санд хөрөнгө, эх үүсвэр хуримтлуулах үйл ажиллагаа ямар хугацаанд, эсвэл ямар шалгуур хангах хүртэл үргэлжлэх, сангаас улсын төсөвтэй харилцах харилцааны зарчим, сан, сангийн хөрөнгийн удирдлагын бүтэц, зохион байгуулалт, хяналтын тогтолцоо, эрх бүхий байгууллагуудын хоорондын харилцааны статусыг зохицуулах тухай үзэл баримтлалыг боловсруулан хуулийн төслийг УИХ-д өргөн барих шаардлагатай болж байна гэлээ.
Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо | ||
Үзсэн: 1054 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.