Шууд Chart

“Цэнхэр алт” баримтат киноны нээлтийг хийв

2018-12-20 15:24:30

Гадаад харилцааны яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газартай хамтран Уур амьсгалын өөрчлөлт Монгол Улсад хэрхэн нөлөөлж байгаа тухай “Цэнхэр алт” баримтат киноны нээлтийг Улаанбаатар хотноо зохион байгуулав.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газар, Raw Cinematics хамтран бүтээсэн энэхүү баримтат киногоор уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг үр дагавар ус болоод амьдралын хэв маяг, ялангуяа малчдын амьдралд хэрхэн нөлөөлж байгаа тухай болон агаарын бохирдлын хор уршгийн талаар харуулахыг зорьжээ.

Баримтат киноны нээлтийн дараа болсон хэлэлцүүлгийн үеэр хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллага, хувийн хэвшил болон академичид уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, усны хомсдолыг шийдвэрлэхэд засгийн газар, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, хувь хүмүүс хэрхэн хувь нэмрээ оруулж болох талаар санал солилцов.

“Цэнхэр алт” баримтат киноны нээлтийг Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Нью-Йорк хотноо НҮБ-ын Төв байранд 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы үеэр мөн зохион байгуулсан юм.


“Цэнхэр алт” баримтат киноны нээлтийг хийв   
Үзсэн: 692 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй