Шууд Chart

Грек Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Леонидас Роканасыг хүлээн авч уулзав

2018-12-21 17:53:04

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Грек Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Леонидас Роканасыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд хоёр орны худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Элчин сайд Л.Роканас Дипломат болон албан/сервис паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Грек Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Санамж бичгийг ойрын хугацаанд байгуулах нь хоёр орны харилцааны хөгжилд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломжтой болохыг онцолж, монголын залуу дипломатуудыг Грекийн Дипломатын академид суралцуулахыг хүсэлт болгов.


Грек Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Леонидас Роканасыг хүлээн авч уулзав   
Үзсэн: 1050 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй