Шууд Chart

Дүүргийн эмнэлгүүд орны ачааллын зохицуулан ажиллаж байна

2018-12-24 10:03:06

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт одоогийн байдлаар нийт 175 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Ялангуяа нэг хүртэлх насны хүүхдүүд их хэвтэж байгаа аж. Тус Нэгдсэн эмнэлэг ачааллын үед дотоод зохион байгуулалтын ажлуудыг хийж эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:

  1. Мэдрэлийн тасгаа бүрэн чөлөөлж хүүхэд хүлээн авч, сургалтын өрөө, тоглоомын өрөөг суллан нэмэлт ор тавин тусламж, үйлчилгээ үзүүлж байна.
  2. Хүлээн авахаар үзүүлэхээр ирж байгаа хүлээгдлийг бууруулахын тулд хүлээн авах дээр гурван ээлжээр тус бүр 3 эмч ажиллуулж байна. Мөн хоёр хүлээн авахад хүүхэд хүлээн авч эрэмбэлэн ангилалтыг хийж байна.
  3. Өрхийн ЭМТ-ийг уртасгасан цагаар ажиллуулж байгаа нь ачааллыг хуваалцаж байгаа хэдий ч ажил тарснаас хойш, амралтын өдрүүдэд хүүхдүүд их ирж байна.

Өглөөний байдлаар долоон хүүхэд эмнэлгээс гарсан, 14 хүүхэд шинээр хэвтсэн тул коридорт эвхдэг ор тавин ор чөлөөлөгдтөл хүүхдүүдийг хүлээж авч байна.

Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хүүхдийн 165 орон дээр 280 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Сүүлийн долоо хоногт 250 буугаагүй байна. 30 ортой хүүхдийн гуравдугаар тасгийг нээж ажиллуулж байна. Өөрөөр хэлбэл нийт ирж үзүүлж байгаа хүүхдийн 30 хувь нь хэвтэж, 70 хувьд нв зөвлөгөө өгч буцааж байна. Нийт ирж байгаа хүүхдийн 90 орчим хувь нь тав хүртэлх насны хүүхэд аж. Оношийн хувьд 30 хувь нь хатгалгаа, 60-70 хувь нь ларингит, бронхоспазм, бронхит оношоор эмчлэгдэж байна.

Хүлээн авахын ачаалал маш их. Хүлээн авах дээр эмч, сувилагч нэмэлтээр ажиллуулжээ. Ингэхдээ тэтгэвэрт гарсан болон резидент эмч нарыг нэмэлтээр ажиллуулж байгаа. Эм тарианы нөөц, тоног төхөөрөмж хангалттай байгаа талаар удирдлагууд ярьж байв.

Хүүхдийг өдөр бүр үзэж эмнэлгээс гаргаж байгаа хэдий ч зөрж хэвтэж байгаа хүүхэд их байгаагаас ялангуяа амралтын өдрүүдэд хүүхдийг коридорт эвхдэг орон дээр авч байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Дүүргийн эмнэлгүүд орны ачааллын зохицуулан ажиллаж байна  
Үзсэн: 655 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй