
"Predator League 2019" цахим спортын тэмцээнд оролцох Монголын Dota2 төрлийн багийг ирэх нэгдүгээр сарын 3-аас 12-ны хооронд тодруулах гэж байна. Дэлхийн цахим спортын шилгүүдийг тодруулах "Predator gaming"-ээс зохион байгуулж буй уг тэмцээний ялагч 400 мянган ам.долларын эзэн болох юм.
Монгол дахь тэмцээний эхний шат 2019 оны нэгдүгээр сарын 3-10-ны хооронд зохиогдож, 12-нд болох финалын тоглолтоор шилдэгийн шилдэг багийг шалгаруулах халз тулаанд оролцох хоёр багийг тодруулна.
Шигшээ тоглолтонд шалгарсан хоёр баг үндэсний шилдэгийг шалгаруулах өрсөлдөөнд оролцож, шалгарсан цорын ганц аварга баг 2019 оны хоёрдугаар сард Тайланд Улсын Бангкок хотод болох "Predator League 2019 Finals" тэмцээнд оролцох эрхийг хожно.
Мөн уг тэмцээнд оролцох эрх хожсон Монгол баг зургаан сая төгрөгийн шагнал гардах юм.
Тэмцээний бүртгэл өнөөдөр хүртэл үргэлжлэх бөгөөд оролцох хүсэлтэй багууд дараах холбоосоор бүртгүүлэх шаардлагатай юм байна.
"Predator League 2019 Finals" тэмцээнд оролцох багийн бүртгэл өнөөдөр дуусна | ||
Үзсэн: 1196 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.