
Дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон 2014 оны онцлог уран бүтээлийнхээ нээлтийг хийгээд удаагүй байгаа билээ. Тэдний анхны уран бүтээл “Хунт нуур” балет байсан бол ээлжит уран бүтээл “Диваажин энд байна” неоклассик модерн балет ажээ. Театрын уран бүтээлчид Португалийн балетмейстер Хьюго Виератай хамтран орчин үеийн шинэ модерн балетын гайхамшгийг мэдрүүлэхээр бэлтгэл ажилдаа орсон бөгөөд тус балетын гоцлол бүжигчнээр ХБНГУ-д ажиллаж амьдарч байгаа балетчин Д.Одсүрэн, театрын балетын гоцлооч СТА Г.Батчимэг, СТА Б.Саруул, Э.Эрдэнэжаргал нар тоглохоор бэлдэж байгаа ажээ. Сонирхуулахад “Диваажин энд байна” балет ирэх 2 дугаар сарын 14-16-ны өдрүүд буюу Гэгээн хайрын баярын өдрөөр тоглогдох юм байна.
Гэгээн хайрын баярын өдрөөр модерн балет тавигдана | ||
Үзсэн: 1035 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.