![](/uploads/201401/news/thumb/78c687d6d03755dba20202203dbfcd4b_x3.jpg)
Өчигдөр буюу 1 дүгээр сарын 23-ны өдөр НИТХ-ын 14-р ээлжит хурал болж хуралдаанаар нийслэлийн өмчийн талаарх баримтлах бодлогын тухай хэлэлцлээ. Манай улсын хэмжээнд төрийн өмчийн эд хөрөнгийг хувьчлах хөтөлбөр чиглэлийг батлан мөрдөж байсан ч төрийн өмчөөс орон нутагт өмч шилжүүлснээс хойш нийслэлийн өмчийн талаар баримтлах бодлогын бичиг баримт батлагдаагүй байсан аж. Тиймээс нийслэлийн өмчийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг ийнхүү анх удаа боловсруулан хэлэлцүүлж байгаа ажээ. НИТХ-ын төлөөлөгчид санал болдлоо солилцож, хэлэлцсэний эцэст нийслэл өмчөө хариуцах эзэнтэй болгох, хамгаалах, арчлах, өмчөө баталгаажуулан хөрөнгө босгоход энэхүү бодлогын баримт бичиг маш чухал гэж үзэн, санал нэгтэйгээрээ баталлаа. Энэхүү баримт бичиг батлагдсанаар нийслэлийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн талаар, нийслэлийн өмчийг түрээсийн гэрээгээр эзэмшүүлэх, хувьчлах үйл явц болон газрын харилцааны чиглэлээр баримтлах бодлого зэрэг нь тодорхой болж байгаа ажээ.
Нийслэл өмчийн талаар баримтлах бодлоготой боллоо | ||
Үзсэн: 876 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.