Америкт бүртгэлтэй "АVAAZ.com " веб сайт саяхан "Төвдүүд Хятад улсын төрийн далбааг мандуулахгүй л юм бол харгислал эсвэл хорлолд өртөнө" гэсэн сэдвийн дор гарын үсэг цуглуулжээ. Улмаар БНХАУ-ын Төвдийн Өөртөө Засах Орны ардчилсан өөрчлөлт болон хүний эрхийн үйл хэрэгт халдаж, худал хуурмаг мэдээлэл цацсан гэнэ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Францын "Далай лам бол жинхэнэ даяанч биш" хэмээх номын зохиолч Максим Вивас өнгөрөгч оны 11 дүгээр сарын 26-нд интернет сүлжээнд "Төвдийн асуудал" хэмээх нээлттэй захидал нийтэлж, "АVAAZ.com" сайтын цацсан мэдээллийг няцаасан аж. Энэхүү захидалд “Даши Цэрэнгийн Төвд бол миний нутаг хэмээх бүтээлийг франц хэлэнд орчуулсан Бельгийн Төвд судлаач Андре Лакройг дурьджээ.
Учир нь Андре Лакрой "АVAAZ.com" веб сайтын гарын үсэг цуглуулах захидлыг авсныхаа дараа Франц болон Бельгийн Хятад судлалын 100 гаруй эрдэмтэн судлаач, Хятад улсад элэгсэг хүмүүст дамжуулсан байна. Максим Вивас болон Андре Лакрой нар өмнө нь Төвдөд ирж байсан бөгөөд өөрсдийн өгүүлэл, нийтлэлээрээ дамжуулан Төвдийн тухай өрнөдийн худал хуурмаг мэдээллийг няцаасаар ирсэн юм.
“Avaaz.com” Төвдийн тухай худал мэдээлэл цацжээ | ||
Үзсэн: 1232 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.