Шууд Chart

АНУ-тай хуулийн талаар мэдээлэл солилцоно

2014-01-24 12:18:37

Манай улс АНУ-тай “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хороондын хэлэлцээр”-ийг байгуулахаар төлөвлөж байна. Уг хэлэлцээрийн гол зорилго нь худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр мөрдөж буй болон батлан гаргах гэж буй хууль тогтоомжийн талаар хоёр тал урьдчилан мэдээлэл солилцож байх, бизнесийн орчны ил тод байдлыг хангахад чиглэж байгаа аж. Өнөөдөр тус хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Гадаад харилцааны сайд Л.Болд УИХ-ын даргад өргөн барилаа.  Хууль санаачлагчдын үзэж буйгаар худалдаа, хөрөнгө оруулалтын ил тод байдлыг хангахад АНУ-ын тэргүүн туршлагыг нэвтрүүлэх нь АНУ-ын төдийгүй дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хөрөнгө оруулагч нарын бодит сонирхлыг Монголдоо татах, дотоодын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд мэдээлэл түгээх бололцоог бүрдүүлэхийн зэрэгцээ дотоодын бизнесийн орчны тунгалаг, ил тод байдлыг хангах улс төрийн чухал нөхцөл болох ажээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

АНУ-тай хуулийн талаар мэдээлэл солилцоно  
Үзсэн: 1037 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй