
УИХ-ын эмэгтэй гишүүдийн зүгээс Монголын сурагчдын холбоо, Нийслэлийн цагдаагийн газартай хамтран “School police” эргүүлийн үйл ажиллагааны хүрээнд Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах аяныг эхлүүлж байна. Уг аяныг өрнүүлснээр нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын бүх сургуулиудад давхардсан тоогоор өдөрт 1000 гаруй эцэг, эх эргүүлд гарч хуулийн хэрэгжилтэд хяналт тавих боломжтой болох ажээ.
Тус аяныг эхлүүлэх нээлтийн ажиллагаа өнөөдөр 15:00 цагаас Баянгол дүүргийн 51 дүгээр сургууль дээр болох бөгөөд нээлтэд УИХ-ын эмэгтэй гишүүд, аяныг хамтран зохион байгуулагч байгууллага, тус дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага, нийгмийн ажилтан, эцэг, эхчүүдийн төлөөлөл оролцоно.
Эцэг эхчүүд тамхинд хяналт тавина | ||
Үзсэн: 2514 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.