Шууд Chart

ОУОХ-ноос МҮОХ-ны дүрэм, чуулган нь олимпийн харти зөрчөөгүй болохыг нотлов

2018-12-27 12:04:25

 

Монголын даамын холбооны хүндэт ерөнхийлөгч Ч.Бат-Эрдэнэ, Монголын Олимпийн медальтнуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Баярсайхан нарын хүмүүс Олон улсын олимпийн хороо /ОУОХ/ болон Азийн олимпийн зөвлөлд Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны 2016 оны есдүгээр сарын 16-ны өдрийн гишүүдийн хурлаар баталсан дүрэмд “Олимпийн төрлийн спорт холбоодоос гурван төлөөлөгч саналын эрхтэй оролцоно” гэж заасан нь тухайн байгууллагын гишүүнчлэлийг зөрчсөн том алдаа болсон, мөн 2017 оны гуравдугаар сард болсон Олимпийн чуулган, сонгуулийн үйл ажиллагаа нь дээрх зөрчилтэй дүрмээр явагдсан гэж үзэж, МҮОХ-ны Дүрмийг Олон улсын Олимпийн хартид нийцэж байгаа эсэхийг судлан үзэх, мөн Олимпийн хартид нийцүүлэн залруулах арга хэмжээ авч өгөхийг хүссэн захидал илгээжээ.

ОУОХ-ноос 2018 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр дээрхи захидалд ирүүлсэн хариунд:

МҮОХ-ны 2016 оны есдүгээр сарын 16-ны өдрийн гишүүдийн хурлаар баталсан, 2017 оны гуравдугаар сарын 22-ны өдөр ОУОХ-гоор баталгаажуулсан МҮОХ-ны дүрэм нь Олон улсын Олимпийн хартийн 28.3-ын дагуу Олимпийн төрлийн спорт холбоодын төлөөлөгчийн санал олонхи байх тухай шаардлагыг хангасан, мөн Сайн засаглалын зарчимд бүрэн нийцэж байгаа ба Олон улсын Олимпийн харти зөрчөөгүй болохыг мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

ОУОХ-ноос МҮОХ-ны дүрэм, чуулган нь олимпийн харти зөрчөөгүй болохыг нотлов  
Үзсэн: 1121 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй