
Монгол Улсын ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, яруу найрагч, зохиолч Бөхийн Бааст гуайд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хөдөлмөрийн баатар цол гардуулав.
98 насандаа дээрх цолоор энгэрээ гоёсон тэрбээр 1936 оноос уран бүтээлээ эхэлж, "Толбо нуур" зохиол нь 1947 онд анх хэвлэгдэж байв.
Б.Бааст гуай хүүхдийн уран зохиол, тууж, роман зэрэг уран зохиолын ихэнхи төрлөөр туурвидаг билээ. Тэр ч утгаараа мэргэжил нэгтнүүд нь түүнийг Монголын уран зохиолын “амьд архив” хэмээн хүндэтгэдэг юм.
Тэрбээр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд 1921 оны есдүгээр сарын 10-нд төржээ.
Ардын уран зохиолч Б.Бааст хөдөлмөрийн баатар цол хүртэв | ||
Үзсэн: 1773 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.