Шууд Chart

Гамшгаас хамгаалах албадын удирдах бүрэлдэхүүний сургалт боллоо

2014-01-24 15:30:12

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын холбогдох тушаалын дагуу нийслэлийн Гамшгаас хамгаалах албадын удирдах бүрэлдэхүүн, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах байцаагч нарын сургалтыг  өнөөдөр  зохион байгууллаа. Сургалтад Эрүүл мэндийн алба, Хүнсээр хангах алба, Хэв журам сахиулах алба, Холбоо зарлан мэдээллийн алба, Мэргэжлийн хяналтын алба, Эрчим хүчээр хангах алба, Замын хөдөлгөөн зохицуулах алба, Мал эмнэлгийн алба, Барилга, хот байгуулалтын алба, Авто замын алба, Дулаанаар хангах алба, Тээврийн алба, Орон сууцны алба, Усаар хангах алба, Байгалийн болон цацраг химийн аюулыг үнэлж мэдээллэх алба, Гамшгаас хамгаалах урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулах алба, Нийслэлийн яаралтай тусламжийн төв, Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв,  Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл зэрэг байгууллагын 71 албан тушаалтан хамрагдсан байна.
 Сургалтыг нийслэлийн Онцгой байдлын газрын орлогч, гамшгаас хамгаалах хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа Ч.Намсрайжав удирдан явуулсан ба сургалтын үеэр оролцогчид Гамшгаас хамгаалах төрийн бодлого, Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилт, Гамшгаас хамгаалах иж бүрэн болон удирдах бүрэлдэхүүний сургууль, дадлага зохион байгуулах заавар, “Мэргэжлийн ангийн дүрэм”, “Гамшгаас хамгаалах төлөвлөгөө” хийх аргачлал, Албадын гамшгаас хамгаалах хуулийн хэрэгжилт, Газар хөдлөлт, тэсрэх бодисын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, “Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах” систем, бэлэн байдал, Хүний гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, 2014 онд гамшгаас хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар алба, дүүргийн Онцгой байдлын хэлтэст чиглэл өгөх нь зэрэг сэдвүүдийн хүрээнд тодорхой мэдлэг хуримтлуулж, сонирхсон асуултандаа хариулт авчээ.

 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Гамшгаас хамгаалах албадын удирдах бүрэлдэхүүний сургалт боллоо  
Үзсэн: 1062 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй