
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн А/843 тушаалын дагуу Үндэсний болон олон улсын хэмжээнд амжилт гаргасан шилдэг уран бүтээлчийг тодруулан алдаршуулах “Мөнгөн мод” цом гардуулах ёслолын ажиллагаа “Их тэнгэр” цогцолборт зохион байгуулагдсан билээ.
2018 оны шилдэг уран бүтээлчдийг тодруулахаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, дэд сайд Г.Ганбаяр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, БСШУСЯ-ны СУБГ-ын дарга Н.Сэргэлэн, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн болон бусад албаны хүмүүс, урлаг, соёлын зүтгэлтнүүд оролцсон юм.
Шилдэг уран бүтээлчдэд нэр дэвшүүлэхээр мэргэжлийн урлагийн 27 байгууллагын нийт 40 шилдэг уран бүтээлчид нэр дэвшигдсэнээс 2018 оны шилдгийн шилдгээр дараах уран бүтээлчид тодорцгоолоо.
-Тайз, дэлгэцийн шилдэг найруулагчаар “Жийж” продакшны найруулагч Осорын Бат-Өлзий
-Тайз, дэлгэцийн шилдэг зураачаар Зураач Найданнямын Болор-Эрдэнэ
-Шилдэг бүжигчнээр Үндэсний урлагийн их театрын бүжигчин Мягмарын Бямбаа
-Шилдэг дуучнаар Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын дуучин Баасансүрэнгийн Энхнаран
-Шилдэг хөгжимчинөөр Монгол Улсын Консерваторийн багш, хөгжимчин Галсанжамцын Нямжанцан
-Тайз, дэлгэцийн шилдэг жүжигчнээр “Есөн өрлөг-Зола” хамтлагийн жүжигчин Лувсандашийн Тэлмэн
-Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч билиг авьяастнаар Туульч Эрдэнэцогтын Баатаржав нар тус тус шалгарч Засгийн газрын шагнал “Мөнгөн мод” цом, гурван сая төгрөгөөр шагнагдсан юм.
Оны шилдэг уран бүтээлчдийг алдаршуулан танилцуулъя | ||
Үзсэн: 1556 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.