Шууд Chart

“2000” уран сайхны киноны нээлт ирэх гуравдугаар сарын 1-нд болно

2019-01-02 11:56:48

Шинэ оны эхэнд “Ub film”-ийн “2000” уран сайхны киноны трейлер албан ёсоор цацагдаж эхэллээ. Уг киног бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн аж.

Манж Чин Улсын харьяанд эх орон, эрх чөлөөний төлөө тултаж тэмцэж, мэдэрсэн Монголчуудын тэр дундаа Улиастайн 2000 цэргийн бослого, тэмцлийн талаар уг кинонд өгүүлэх аж.

“2000” уран сайхны киноны зохиолчоор Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн П.Батсайхан, ерөнхий найруулагчаар Б.Отгонзориг, продюсероор З.Анхбаяр нар ажиллажээ.

Киноны хөгжмийг Монгол Улсын морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайхан бичиж, тусгай тоглолтыг чуулгын уран бүтээлчид тоглохоор төлөвлөж байгаа аж.

Манжийн дарлалын хүндхэн цаг хугацааг бодитоор харуулахыг зорьж, эх орон, эрх чөлөөнийхөө үнэ цэнийг эргэн мэдрэх боломжийг “Ub film”-ийн уран бүтээлчид “2000” киногоор дамжуулан хүргэх аж.

Бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн “2000” уран сайхны киноны нээлт ирэх гуравдугаар сарын 1-нд болох юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“2000” уран сайхны киноны нээлт ирэх гуравдугаар сарын 1-нд болно  
Үзсэн: 2169 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй