
Монголын уран зохиолын анхны байгууллага болох Монголын зохиолчдын эвлэлийн 90 жилийн ой энэ онд тохиож байна.
МЗЭ-ээс ойг угтсан хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдрөөс эхлэн зохион байгуулах гэж буйгаа мэдээллээ.
Тодруулбал, энэ сарын 3-ны өдөр буюу маргааш Монголын урчуудын эвлэлд “Яруу найрагчдын хөрөг-2019” уран зургийн үзэсгэлэн, 4-ний өдөр Говьсүмбэр аймгийн “Боржигон” театрт “Уран үгсийн чуулган”, 5-ны өдөр “Болор цом-36” наадам, 7-нд “Алтан өд” наадам, “Утгын чимэг“ богино өгүүллэгийн наадмын шалгаруулалт, Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол, МЗЭ-ийн 90 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт тус тус болох аж.
Анх 1929 онд үүдээ нээж асан тус эвлэл нь өдгөө 21 аймагт салбар зөвлөлтэй, 1000 гаруй гишүүнтэй юм. Тэдгээрээс Хөдөлмөрийн баатар дөрөв, ардын уран зохиолч 14, төрийн шагналт 44, соёлын гавьяат зүтгэлтэн 115, Д.Нацагдоржийн шагналт 78, Зохиолчдын эвлэлийн шагналт 360 төрөн гарчээ.
МЗЭ-ийн ойг угтсан хүндэтгэлийн арга хэмжээ маргаашаас эхэлнэ | ||
Үзсэн: 930 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.