Шууд Chart

Төрөх эмнэлэгт төрсөн нярайд регистрийн дугаар олгож эхэллээ

2019-01-02 17:16:30

Төрөх эмнэлэгт төрсөн нярайд регистрийн дугаар олгодог ажил өнөөдрөөс эхлэн орон даяар хэрэгжиж байна. "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030" хөтөлбөрийн хүрээнд төрөөс иргэдэд чиглэсэн үйлчилгээний 80.85 хувиас доошгүй хувийг цахим хэлбэрт шилжүүлнэ. Төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, "Нэг иргэн-Нэг бүртгэл" хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар бүртгэлийн тогтолцоог үе шаттай төгөлдөржүүлэх зорилтуудыг дэвшүүлсэн байдаг.

Эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрүүл мэндийн яам, Үндэсний статистикийн хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар 2018 онд хамтран мэдээлэл солилцох цахим бүртгэлийн системийг улсын хэмжээнд нэвтрүүлэн шинээр төрсөн хүүхэд эмнэлэгт төрсөн даруйд шууд регистрийн дугаар олгодог болсон юм.

Энэхүү ажил орон даяар хэрэгжих болсонтой холбогдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Үндэсний статистикийн хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзаж, санал бодлоо солилцлоо.

Өмнө нь төрсөн эх сарын хугацаанд төрснийхөө гэрчилгээг аваад Улсын бүртгэл дээр очиж регистрийн дугаар авдаг байсан бол ийнхүү өнөөдрөөс эхлэн улс орон даяар төрсөн даруйдаа регистрийн дугаар авдаг боллоо. Ингэснээр төрсөн өдрөөсөө эхэлж тухайн хүүхэд төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүүхэд тус бүр дээр бүртгэх боломжтой болж байна.  

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Төрөх эмнэлэгт төрсөн нярайд регистрийн дугаар олгож эхэллээ  
Үзсэн: 976 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй