
Улсын драмын эрдмийн театр энэ сарын үзвэрийн хуваариа гаргажээ. Тодруулбал тус театрын уран бүтээлчид Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн зохиол "Тамгагүй төр" эмгэнэлт драмын жүжиг, соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазарын "Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгийг тоглохоор болжээ.
Үзвэрийн хуваарь:
Б.Лхагвасүрэн "Тамгагүй төр" эмгэнэлт драмын жүжиг
- нэгдүгээр сарын 18-нд 19:00 цагт
- нэгдүгээр сарын 19, 20-нд 18:00 цагт
Ш.Гүрбазар "Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжиг
нэгдүгээр сарын 23, 24-нд 19:00 цагт тус тус тоглоно.
УДЭТ-ын тайзнаа "Тамгагүй төр", "Жаргаагүй нар" жүжиг дахин тоглогдоно | ||
Үзсэн: 1442 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.