Шууд Chart

Тэйлор, Олли, Бачи нар 2018 оны дэлхийн шилдгээр тодорлоо

2019-01-03 10:22:09

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос 2018 оны шилдэг бөхчүүдийг зарлав. Өнгөрсөн оны шилдэг эрэгтэй тамирчнаар АНУ-ын Дэвид Тэйлор, эмэгтэй бөхөөр Финландын Петра Олли, сонгомол бөхийн шилдгээр Унгарын Петер Бачи нар тодорлоо.

Өнгөрсөн жилийн Будапештийн ДАШТ-д эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд аваргалсан Д.Тэйлор чансааны 112 оноо авсан юм. Тэрбээр дэлхийн аварга болоод зогсохгүй Пан Америкийн АШТ, Иван Ярыгин, Яшар Догугийн нэрэмжит тэмцээнд аваргалсан.

Финланд улсаас төрсөн анхны эмэгтэй дэлхийн аварга П.Олли өнгөрсөн жил ДАШТ-ээс гадна ЕАШТ, “Клиппан опен” эмэгтэйчүүдийн ОУТ-д түрүүлж, Польшийн нээлттэй тэмцээнд мөнгөн медаль хүртэж, нийт 110 оноогоор цуглуулсан билээ.

Сонгомол бөхийн 82 кг-ын жинд дөрвөн жилийн дараа дэлхийд хоёр дахиа түрүүлсэн Унгарын 35 настай бөх П.Бачи 82 оноо авч тэргүүлжээ. ДБНХ-ноос шилдэг тамирчдыг 10 мянган швейцарь франкаар урамшуулсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Тэйлор, Олли, Бачи нар 2018 оны дэлхийн шилдгээр тодорлоо  
Үзсэн: 825 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй