Шууд Chart

ОУИМ Д.Эрдэнэбилэг дэлхийд чансаагаараа 65 дугаарт эрэмбэлэгджээ

2019-01-04 08:58:23

Улирал тутамд бодогддог Дэлхийн даамын холбооны чансаа гарч, Монголын даамчдаас ОУИМ Д.Эрдэнэбилэг 2292 оноогоор 65-д эрэмбэлэгдсэн байна.

Шинэчлэгдсэн рейтингээр манай 31 тамирчин шинээр FMJD ID-тай болж, Дэлхийн даамын холбоонд албан ёсоор нэрээ данслуулжээ. Тодруулбал, өнгөрөгч арванхоёрдугаар сарын 1-2-нд болсон блиц, рапид тоглолтын УАШТ-ий дүнд олон улсын чансаа боджээ.

Д.Эрдэнэбилэгийн хувьд өнгөрсөн арваннэгдүгээр сард БНХАУ-д зохиогдсон “Лишуй Опен 2018” олон улсын тэмцээнд амжилттай тоглож, чансаагаа +6 пунктээр ахиулжээ. Харин эмэгтэйчүүдийн чансааг Голланд Улсад амьдарч, тэндхийн лигт тоглож буй ДДХМ Н.Мөнхтуяа 2079 оноогоор тэргүүлж, 15 настай СМ Б.Мишээл 2062, 12 настай ДМ Н.Лхагвадолгор 2060 оноогоор удаалжээ.

Олон улсын тэмцээнд идэвхтэй оролцдог улсуудыг чансаагаар ангилахад Монгол Улс нээлттэй ангилалд 16, эмэгтэй ангилалд есдүгээр байранд тус тус бичигдлээ.

Уг чансаагаар Монголын даамчдаас шинээр олон улсын цол хүртсэн тамирчин хараахан гарсангүй.

Хэдий тийм ч “Лишуй Опен-2018” тэмцээнээс СМ Б.Мишээл эрэгтэйчүүдийн олон улсын мастер цолны нэг балл, ДДХМ Э.Хүслэн эрэгтэйчүүдийн Дэлхийн даамын холбооны мастер цолны нэг баллыг биелүүлсэн байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

ОУИМ Д.Эрдэнэбилэг дэлхийд чансаагаараа 65 дугаарт эрэмбэлэгджээ   
Үзсэн: 644 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй