
Гарч буй шинэ оны хамгийн анхны нэгэн үзэсгэлэн "Best Art Gallery"-д нээгдлээ. Үүнийг үе үеийн Монголчуудын тархи сэтгэлийг үгийн увдисаар урамшуулж, удирдан эзэмдэгч Монголын Зохиолчдын Эвлэлийн яруу алдарт 90 жилийн ойд зориулжээ.
Өнгө дүрсээр бичин туурвигч зураач залуусын барьж буй уг "Яруу найрагчдын хөрөг" үзэсгэлэнгийн талаар МУЭ-ийн гишүүн, зураач Л.Даваанямаас дараах асуултанд тодруулга авсан юм.
-"Яруу найрагчдын хөрөг" үзэсгэлэнд хэдэн уран бүтээлчийн, хэдэн бүтээл тавигдсан бэ?
-МУЭ-ийн 25 зураачийн 60 гаруй бүтээл тавигдсан. Дандаа л хөрөг зургийн мастер зураачид гар бие оролцсон байгаа. Мөн усан будгийн холбооны зураач Болортуяа хамтран ажилласан.
-Найрагчдын хөргийг хэрхэн сонгосон бэ?
-МЗЭ-ийн хорооноос бидэнд тэдний нэрсийг өгч зуруулсан. Миний хувьд Монгол Улсын ардын уран зохиолч, төрийн шагналт, яруу найрагч Ш.Сүрэнжав агсныхыг. Харин манай эхнэр Л.Баярцэцэг УИХ-ын гишүүн, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Г.Мөнхцэцэгийн хөргийг зурсан. Эхнэр бид хоёр дээрх эрхмүүдийн гэрэл зургийг “Болор цом”-ын эзэн Ж.Баяржаргал ахаас авч зурсан. Би түүний бичсэн “90 баатрын хөшөө”, “Тэнгэрийн хүү” шүлгийг нь уг зургандаа шингээж зурсан. Гэтэл зураг маань яг бэлэн болох үед тэр агуу яруу найрагч бурхан болчихлоо гэж сонсогдсон.
-Дээрх үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдийн ард гарахад та нарын хэдэн сарын ур ухаан зарцуулагдсан бэ?
-Өнгөрсөн аравдугаар сараас эхэлсэн. Үзэсгэлэн долоо хоног үргэлжилнэ.
Ийнхүү уншигч танаа эдгээр хөрөг зургийг сонирхуулья.
Л.Давааням: Би Ш.Сүрэнжав агсны хөргийг “90 баатрын хөшөө”, “Тэнгэрийн хүү” шүлэгтэй нь уялдуулж зурсан | ||
Үзсэн: 4536 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.