
Ким Кардашьян өнгөрсөн жил Америкийн "ELLE" сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ "Ажлын хуваарь маань маш шахуу байдгаас гэр бүл, хүүхдүүддээ зориулах цаг хугацаа хомсхон болсон. Ахиад нэг хүүхдэд зарцуулах цаг одоохондоо алга " гэж ярьж байжээ. Тэгвэл хосууд бүл нэмэх тал дээр шийдвэрээ гаргасан бололтой. Тэр ч байтугай шинээр төрөх хүүхдийн хүйсийг ч эрэгтэй гэж тодорхойлсон тухай сэтгүүлд бичжээ.
Ким Кардашьян, Канье Уэст нарын гэр бүл одоогоор гурван хүүхэдтэй. Охин Норд, хүү Сэйнт нарыгаа төрүүлсний дараа Ким ахин төрөх боломжгүй болсон тул тээгч эхийн тусламжтайгаар Чикаго Ноэль охиноо өнгөрсөн жил өлгийдөн авсан юм.
Ким Кардашьян, Канье Уэст нар дөрөв дэх хүүхдээ хүлээж байна | ||
Үзсэн: 1211 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.