Шууд Chart

96 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ

2014-01-27 12:19:40

Өчигдөр буюу 1 сарын 27-ны байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 9941 мэдээлэл ирж бүртгэгдсэн байна. Үүнд 101,105 дугаар-714, 102 дугаарт-3862, 103 дугаарт-5365 хандалт ирсэн байна. Үүнээс зам тээврийн 230, түргэн тусламжийн 803, гал түймэр, гамшгаас хамгаалахын 18 дуудлага иржээ.
 
 Түүнчлэн 1 сарын 24-27-ны өдрүүдэд цагдаагийн байгууллагад  иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 4447 дуудлага, мэдээлэл шалгагдаж, гэмт хэргийн шинжтэй 126 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 96 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд бусдын биед гэмтэл учруулах 5, хулгайлах 42, дээрэмдэх 1, хүчиндэх 1, залилан 1, танхайрах 20, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх 1, зам тээврийн хэрэг 31, осол 48 гарч 37 хүн гэмтсэн байна  хэмээн ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

96 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ   
Үзсэн: 1158 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй