
МЗЭ-ээс жил бүр уламжлан зохион байгуулдаг яруу найргийн дээд “Болор цом”-ын 36 дахь наадам өнгөрсөн бямба гарагт Говьсүмбэр аймагт болж, яруу найрагч Базарсадын Баттулга "Талархлын шүлэг"-ээрээ Янжинлхам бурханы хишиг хүртэв.
Тэрбээр "Болор цом"-ын шагнал хүртээд сэтгэгдлээ хэлэхдээ "Говьсүмбэр аймгийн энэ сайхан тэнгэр дор “Болор цом”-ын эзэн эгшиглэнт яруу найрагч болсондоо хязгааргүй их баяртай байна. Энэ жил Зохиолчдын эвлэлийн түүхэн 90 жилийн ой тохиож байгаагаас гадна “Болор цом” наадам маань Монгол туургатны хэмжээнд зохион байгуулагдаж өргөжсөнд баяртай байна.
. Магадгүй тэр аялгуу тэнгэрээс ч урсдаг байж болно. Тэнгэрийн тэр гоё аялгууг ноотолж хүмүүсийн зүрх сэтгэлд чадан ядан хүргэж олон жил уран бүтээл туурвилаа. Энэ шагнал маань цаашид илүү их онгод хийморьтой байхын эрч, эх ундарга боллоо" гэлээ.Удаах байрт яруу найрагч Би.Баярсайхан, О.Цэнд-Аюуш, Д.Од-Гэрэл, Б.Жамбалдорж, мөн шагналт байрт яруу найрагч Н.Мөнхбаяр, Д.Энхболдбаатар, Т.Баянсан, М.Уянсүх тус тус шалгарав.
Базарсадын Баттулга "Талархлын шүлэг"-ээрээ Янжинлхам бурханы хишиг хүртэв | ||
Үзсэн: 1879 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.