Шууд Chart

Томуугийн шинэ төрлийн H1N1 вирус илэрчээ

2019-01-07 13:21:15

  1. Улсын хэмжээнд:

Томуу, томуу төст өвчин тархвар судлалын 52 дугаар долоо хоногт гаа нь өмнөх долоо хоногоос 0.4 хувиар их, сүүлийн 3 өнгөрсөн оны мөн үеэс 6.9 хувиар бага байна.

Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 87.6 хувийг 15, үүнээс 69,4 хувийг 4 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Улсын хэмжээнд томуугийн харуулдан тандалтын нэгж 152, томуугийн үндэсний лавлагаа вируслогийн лаборатори 1 (ХӨСҮТ), салбар вируслогийн лаборатори 5 (ЭХЭМҮТ, Дархан-Уул, Дорнод, Орхон, Ховд) ажиллаж байна.

Тандалтын 52 дугаар долоо хоногт 74 сорьц шинжлэхэд хүн амын дунд томуугийн A(H1N1)pdm09, A(H3N2) дэд хэвшинжийн вирус тус тус илэрсэн байна.

  1. Нийслэлийн хэмжээнд:

Нийслэлийн эмнэлгүүдийн 977 орон дээр нэмэлтээр 419 зөөврийн орыг нэмсэн

Тархвар судлалын 52 дугаар долоо хоногт өмнөх долоо хоногоос 0.2 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 6.7 хувиар бага байна. Нийслэлийн эмнэлгүүдийн 977 орон дээр нэмэлтээр 419 зөөврийн орыг нэмж зохицуулалт хийсэн ба одоогоор 1396 амьсгалын замын өвчтэй хүүхэд хэвтэн эмчлэгдэж байна.

 

Томуу, томуу төст өвчний үүсгэгчийн онцлог, зонхилон илрэх шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх арга, эмчилгээний энгийн аргуудын талаар ЭМЯ, ХӨСҮТ, НЭМҮТ, Нийслэлийн эрүүл мэндийн газрын цахим хуудас, нийгмийн сүлжээний хуудсаас  дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Томуугийн шинэ төрлийн H1N1 вирус илэрчээ  
Үзсэн: 3233 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-01-30 00:24
Сүүлд шинээр ирсэн вакцын нь ямар нэртэй юм бэ?
zochin [127.0.0.xxx] 2019-01-08 22:19
gereer yaaj emchleh yum bol

Бидэнтэй нэгдээрэй