Шууд Chart

41 дэх удаагийн Дакар ралли албан ёсоор нээлтээ хийлээ

2019-01-07 14:25:30

Элс, манхан, цөлд 10 хоногийн туршид хүн болон техникийн хүч чадлыг байж болох хамгийн дээд түвшинд нь шалгахаар автоспортын хамгийн хүнд уралдаан Дакар ралли Перу улсын Лима хотод нээлтээ хийлээ. Уламжлал ёсоор баг тамирчдыг алдаршуулж, тусгайлан зассан хүндэтгэлийн тайзнаа буюу подиумд гаргах ёслол боллоо. Энэхүү ёслол Лима хотын Магдалена далайн эрэгт зохион байгуулагдаж нутгийн 100 мянган иргэн оролцож халуун алга ташилт, хүндэтгэлийн дор баг тамирчдыг подиумд угтан авлаа. 41 дэх удаагийн Дакар раллид 61 орны 541 оролцогч 334 техник, үүний 137 нь мотоцикл, 26 дөрвөн дугуйт, 130 автомашин, 41 ачааны машин оролцож байна. 

Уралдаан 10 үе шаттай, 5000км замд үргэлжилнэ. Энэ жилийн гол онцлог нь уралдаан зөвхөн Перу улсын нутаг дэвсгэрт явагдана. Энэ нь Дакар раллигийн түүхэнд анхных юм. Өмнө 2-3 улсын нутаг дамжин зохион байгуулагддаг байсан юм. Оролцогчдын хувьд Дакар раллигийн үнэмлэхүй аваргууд болох Стефан Петрхансел, Карлос Сайнз, Нессер Аль Атия, Серрил Депре, ачааны машины ангилалд ОХУ-ын Камаз Мастер багийн Николаев, Мардеев, Испанийн Ивеко багийн Де Рой, мотоциклоос Австралийн Маттиас Уалкнер, Португалийн Пауло Гонкалвес, Австралийн Тоби Прайс, Ямаха багийн Адриен Ван Беверн нар байна. Ази тивээс Япон, Хятад, Энэтхэг, Монголын баг тамирчид оролцож байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

41 дэх удаагийн Дакар ралли албан ёсоор нээлтээ хийлээ  
Үзсэн: 550 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй