Шууд Chart

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт өндөрлөлөө

2014-01-27 12:55:32

Дэлхийн улс төр, бизнес, олон нийтийн байгууллагын бодлогыг тодорхойлогчдын тухайн жилийнхээ болон ирээдүйн хэтийн төлөв, хандлагыг хэлэлцдэг дэлхийн эдийн засгийн чуулган өндөрлөлөө. Энэ удаагийн чуулганд Монгол улс идэвхтэй оролцож олон чухал хурал, хэлэлцүүлэгт байр сууриа илэрхийллээ.

Тус чуулга уулзалтын санаачлагч, профессор Шваб МУ-ын ерөнхийлөгчийг үдэж уулзахдаа “Өмнө нь Давосын Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаар Монгол улсыг таниулах зорилготой байсан бол харин одоо Монгол улс Давосын чуулга уулзалтад идэвхтэй оролцогч түнш улс боллоо. Авилгын эсрэг асуудал, засаглалын асуудал, усны асуудал, хариуцлагатай уул уурхайн болон бусад асуудлаар Монгол улс маш  санаачилгатай, идэвхтэй оролцож Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад орон зайгаа баттай эзэлж байгаад би баяртай байна” хэмээв. Уулзалтын үеэр ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2016 оны Зүүн Азийн асуудлаарх Дэлхийн эдийн засгийн чуулганыг Улаанбаатар хотноо хийх саналыг тавьсан бөгөөд ноён Шваб талархан хүлээж авлаа. Мөн Ерөнхийлөгч ДЭЗЧУ-ын хүрээнд Монголын уламжлал, соёл урлагийг сурталчилж байхаар ярилцлаа.

 

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт өндөрлөлөө  
Үзсэн: 1239 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй