Шууд Chart

UFC-гийн тулаанч бүсгүйг дээрэмдэх гэсэн залуу өөрөө зодуулж, эмнэлэгт хүргэгджээ

2019-01-08 10:56:54

Бразилын Рио-де-Жанейро хотын гудамжнаа такси хүлээн зогссон нэгэн бүсгүйг гэмт этгээд картоноор хийсэн буугаар сүрдүүлэн дээрэмдэх гээд өөрөө зодуулж, Цагдаагийн хэсэгт хүргэгджээ.

Гэмт этгээдийн дээрэмдэхийг завдсан бүсгүй нь UFC-гийн тулаанч Поляна Виана байж таарсан аж. Энэ тухай Поляна Виана “Эхлээд тэр надаас цаг хэд болж байгааг асуусан юм. Би хариулсан. Гэтэл дэргэдээс холдохгүй, буу шиг зүйл биед тулгаад гар утсаа өгөхийг шаардсан. Тэгэхээр нь би түүнийг хэд хэд цохиод, гарыг ард нь өчөөд, цагдаад өгсөн” гэж ярьжээ.

Цагдаа нар ирээд гэмт этгээдийг эхлээд эмнэлэгт хүргэж  анхан шатны тусламж үзүүлээд дараа нь хэсэг рүүгээ аваачжээ.

UFC-гийн ерөнхийлөгч Дан Уайт болсон явдлын талаар мөн дурсаад авчээ. “UFC-гийн тулаанч бүсгүйг дээрэмдэх гэдэг мөн ч тэнэг санаа шүү” гэж бичээд зургийг нь сошиалд оруулсан байна.

Поляна Виана UFC-гийн октагонд 10 тулаанд өрсөлдөгчөө ялж, хоёр ялагдсан тамирчин аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

UFC-гийн тулаанч бүсгүйг дээрэмдэх гэсэн залуу өөрөө зодуулж, эмнэлэгт хүргэгджээ  
Үзсэн: 10205 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Хулгайч [127.0.0.xxx] 2019-01-11 11:40
Энэ У.Баярсайхан гэдэг хүн news1.mn-ий Р.Гэгээ миний мэдээг хулгай шаахаа больчихоорой!!!
Хулгайч [127.0.0.xxx] 2019-01-11 11:39
Энэ У.Баярсайхан гэдэг хүн news1.mn-ий Р.Гэгээ миний мэдээг хулгай шаахаа больчихоорой!!!
Хулгайч [127.0.0.xxx] 2019-01-11 11:39
Энэ У.Баярсайхан гэдэг хүн news1.mn-ий Р.Гэгээ миний мэдээг хулгай шаахаа больчихоорой!!!
Зочин [127.0.0.xxx] 2019-01-09 13:48
Хэрэв Монголд ингэсэн бол аягүй бол энэ охин буруудна даа. Аргагүй хамгаалалт хэтрүүлсэн ч гэх юмуу, мэргэжлийн тамирчин энэ тэр гээд ... Дээрэмдэх гээд зодуулсан нь мөнгө нэхээд бөөн юм болж бгаа.
Зочин [127.0.0.xxx] 2019-01-08 20:08
Аймар юмаа
Зочин [127.0.0.xxx] 2019-01-08 17:47
болж хаха
Зочин [127.0.0.xxx] 2019-01-08 15:28
Hurteh ystoigoo l hurtej
Tse [127.0.0.xxx] 2019-01-08 13:22
Buu tulgahad arai zuulun zuil medregdsen, tged nadtai het oirhon bsan tul buu gargaj irehees n umnu tsohij amjina gej setgesen (gedeg hesgiig n orhichij erguu dagznuudaa)
127.0.0.1 [127.0.0.xxx] 2019-01-08 15:39

Бидэнтэй нэгдээрэй