Шууд Chart

АН-ын бүлэг мэдээлэл хийлээ

2014-01-27 14:30:55

Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг хуралдлаа. Дараа нь бүлгийн дэд дарга С.Одонтуяа сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Энэ долоо хоногт АН-ын бүлэг Хамтын тэтгэврийн тухай хуулийг хэлэлцэх бөгөөд мөн ЗГ-аас өргөн барьсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж байгаа аж. Харин С.Бямбацогт нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх боломжгүй гэж үзжээ. Учир нь татвар болон төсөлтэй холбоотой хуулийн төслийг зөвхөн Засгийн газраас л өргөн барих ёстой бөгөөд энэ нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзэж байна.

Нийтэлсэн: О.Энхмаа

АН-ын бүлэг мэдээлэл хийлээ  
Үзсэн: 895 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй