Шууд Chart

“Алтан-Өд-2018” наадмын эзэд тодорлоо

2019-01-08 11:43:27

Монголын зохиолчдын байгууллага үүсэн байгуулагдсаны 90 жилийн баярыг тохиолдуулан оны шилдэг бүтээл шалгаруулах уламжлалт “Алтан-Өд-2018” наадам  өчигдөр Гадаад харилцааны яамны байранд боллоо.

Уг наадмын арга хэмжээг МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав нээж үг хэлсэн юм.

Тус наадамд нийт 100 гаруй уран бүтээлч зохиол, бүтээлээрээ оролцож, найман төрөлд шилдгүүдээ тодруулсан юм.

2001 оноос эхтэй уг наадамд яруу найраг, хүүрнэл зохиолын томоохон болон богино хэмжээний бүтээл, хүүхдийн зохиол, орчуулга, шүүмж судлал, жүжиг, кино зохиол, шог хошин болон баримтат зохиол гэсэн төрөлд шалгаруулав.

- Хүүхдийн зохиолын төрөлд – Д.Давааням – “Илжигний уралдаан”

- Орчуулгын төрөлд - Г.Ариунболд – “Эмсгүй эрс” /англи хэлнээс/

- Утга зохиолын судлал, шүүмжийн төрөлд - Д.Батсайхан- “Театрын хил хязгаарыг давахуй” 

- Шог хошин баримтат төрөл Д.Хүрэлбаатар – “Уулс давсан харгуй”

- Хүүрнэл зохиолын богино хэмжээний төрөлд - Т.Баянсан - "Харанхуй хутга"

- Хүүрнэл зохиолын том хэмжээний төрөлд - Н.Сүхдорж - "Өндөр хөхийн унага" 

- Яруу найргийн төрөлд - Х.Нямхишиг - "Хөх цэгций жиргэнэ"

- Жүжиг, киноны төрөлд - Ж.Батцэцэг – “Тусгаар тогтнолын товчоон”

МЗЭ-ийн шагналаар Д.Жаргалсайхан, Ц.Галбадрах, Н.Бадамжав, С.Баттулга, Д.Батмэнд, Б.Ганбаатар, Да.Жаргалсайхан, Ц.Оюундэлгэр, Г.Төрмөнх, Б.Урангоо, Л.Содномдорж, Ч.Эрдэнэбаатар нар шагнагдав.

 























Нийтэлсэн: У.Баярсайхан

“Алтан-Өд-2018” наадмын эзэд тодорлоо  
Үзсэн: 1727 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй