Шууд Chart

Хотоос хүүхэд, эмэгтэйчүүдийг гаргах тохиролцоонд хүрчээ

2014-01-27 14:53:26

Щвейцарийн Женев хотод болж байгаа Сирийн хямралыг энхийн аргаар зохицуулахад чиглэгдсэн уулзалт хэлэлцээний эхний үр дүн гарч эхэллээ.   Сирийн эрх баригчид болоод сөрөг хүчнийхний хооронд болж байгаа хэлэлцээний хоёр дахь өдөр талууд Хомс хотоос хүүхэд, эмэгтэйчүүдийг гаргах тохиролцоонд хүрсэн байна.
 
Сирийн Хомс хот сүүлийн нэг жилийн турш Засгийн газрын хүчний бүслэлтэд байгаа юм. Женев хотноо Сирийн эрх баригчдын төлөөлөл Хомс  хотоос  хүүхэд, эмэгтэйчүүдийг нэн түрүүнд гаргахыг зөвшөөрсөн тухай НҮБ-ын тусгай элч төлөөлөгч Лахдар Брахими мэдэгдлээ. Уг нь Сирийн Засгийн газар Хомс  хотын оршин суугчдад зориулан хүмүүнлэгийн хонгил нээнэ гэсэн найдвар байсантай харьцуулахад энэ нь бага алхам боловч хэлэлцээний бодит үр дүн болж байгаагаараа чухал гэж Лахдар Брахими мэдэгдсэн байна. Түүний мэдэгдсэнээр Сирийн засгийн газар болон сөрөг хүчний төлөөлөгчид өчигдөр өглөө хэлэлцээний ширээний ард сууж эхэлсэн боловч удалгүй зуучлагчаар дамжуулан харьцаж эхэлжээ. 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хотоос хүүхэд, эмэгтэйчүүдийг гаргах тохиролцоонд хүрчээ   
Үзсэн: 2104 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй