Шууд Chart

Монголын Зохиолчдын эвлэлийн 90 жилийн өнөөдөр тохиож байна

2019-01-09 09:31:42

Монголын Зохиолчдын эвлэлийн 90 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Уг ойг угтсан уран зохиолын өдрүүд энэ долоо хоногт болсон билээ.

Тодруулбал энэ сарын 5-нд оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг “Болор цом” наадам, 7-нд оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадам, 8-нд шилдэг богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадам болсон юм.

Дээрх байгууллагыг 1929 оны энэ өдөр уран зохиолын авьяастнууд хуралдаж, уран зохиолын бүлгэмийг байгуулсан гэдэг. Тэрхүү бүлгэмийн хуралд хожим нэрт уран бүтээлч болсон С.Буяннэмэх, М.Ядамсүрэн, Ц.Дамдинсүрэн, Б.Ренчин, Г.Навааннамжил нарын зэрэг 17 хүн оролцжээ.

Харин удирдах зөвлөлд нь С.Буяннэмэх, М.Ядамсүрэн, Ц.Дамдинсүрэн, Б.Ренчин, Б.Дугаржав нар сонгогдсон байна.

Ийнхүү тус оны сүүлээр уран зохиолын бүлгэмийн гишүүдийн бүтээлээр “Уран үгсийн чуулган” хэмээх цомирлигийг хэвлүүлсэн гэдэг. Уг цомирлигт Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Д.Чимэд, Д.Пэрэнлэй, Ч.Дашням нарын зэрэг хүмүүсийн бичсэн яруу найраг, өгүүллэг, судалгааны өгүүлэл, үлгэр домог бүтээл багтжээ.

Тэр үеийн хамгийн том зохиол бол Ц.дамдинсүрэнгийн “Гологдсон хүүхэн” тууж юм.

“Уран үгсийн чуулган” хэмээх тэрхүү цомирлигт шинэ Монголын зохиолчдын анхны уран зохиолын эмхэтгэл байв.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын Зохиолчдын эвлэлийн 90 жилийн өнөөдөр тохиож байна  
Үзсэн: 880 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй