Шууд Chart

МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ

2014-01-27 14:57:14

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан дуусч, бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Оюунхорол нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Д.Оюунхорол өнгөрсөн долоо хоногт УИХ-аар хэлэлцэж эхэлсэн Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл нь тооцоо судалгаа муутай төсөл байсан хэмээгээд Хамтын тэтгэврийн тухай хуулиар 200 тэрбум төгрөг шаардах төслийг ЗГ-ын сайд нь өргөн мэдүүлснийг нягтлах шаардлагатай мөн холбогдох албаныхан уг хуулийн төсөлтэй холбоотой бүхий л тооцоо судалгааг нягтлан гаргах шаардлагатай хэмээн мэдэгдлээ.

Мөн өнгөрсөн долоо хоногт УИХ-аар баталсан Ашигт малтмалын тухай хуулийн төсөл нь цөөнхийн бүлгээс тавьсан шаардлагын дагуу Монголд ашигтай хэлбэрээр батлагдсан төсөл хэмээн   МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээллээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ   
Үзсэн: 1021 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй