Өчигдөр орой Украйны ХЗЯ руу мод, төмрөөр зэвсэглэж баг зүүсэн 50 гаруй хүн дайран орсон байна. Эдгээр хүмүүст Украйны цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэхээр боллоо.
Тэд хууль зүйн сайд Елена Лукаш хэт үзэлт хүмүүс яамны байранд дайран орж эмх замбараагүй байдал үүсгэсэн хэмээн мэдэгдсэн байна. Мөн ойрын хугацаанд ХЗЯ-ны байрыг орхин гарахгүй бол улс оронд онц байдал тогтоох асуудлаар үндэсний аюулгүй байдлын зөвлөлийнхөнд хандахаа илэрхийлжээ. Энэ хооронд Украйны эрх баригчдыг эсэргүүцэгчид болоод хууль сахиулагчдын хоорондын мөргөлдөөний уршгаар амиа алдсан Жизнесвкийг сөрөг хүчнийхэн сүүлчийн замд нь үдэж гаргасан байна. Сөрөг хүчнийхэн түүнийг Украйны ардын баатар хэмээн өргөмжилж байгаагаа энэ үеэр илэрхийллээ. Мөн тэд Жизневскийг хууль сахиулагчдын гарт үрэгдсэн хэмээн мэдэгдэж жагсагчдын эсрэг хүч хэрэглэж байгаа эрх баригчдыг эрс зэмлэн буруушааж байсан юм. Харин эрх баригчид эсэргүүцлийн ажиллагаанаас үүдэлтэй жагсаал цуглааны үеэр амиа алдсан хоёр хүнээс ангын бууны сум илэрсэн тул өдөөн хатгагчдын гарт тэд амь үрэгдсэн гэж үзэж байгаагаа мэдэгдэж байна.
| Украйны ХЗЯ руу зэвсэгт этгээдүүд дайрав | ||
| Үзсэн: 923 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.