Шууд Chart

Элчин сайд Я.Ариунболд Карлтоны их сургуульд зочлов

2019-01-10 12:13:52

Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Я.Ариунболд 2019 оны нэгдүгээр сарын 8-нд Оттава дахь Карлтоны их сургуульд зочилж, Ерөнхийлөгч Бенөү-Антионе Бэйконтой уулзаж ярилцав.

Уулзалтаар Монгол Улсын Боловсролын яам Канадын Олон улсын боловсролын товчоотой 2014 онд байгуулсан Санамж бичгийн хүрээнд тус Их сургуульд монгол оюутнуудыг түлхүү сургах, Карлтоны Их сургуулийг Монголын аль их, дээд сургуультай холбож хамтсарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, оюутан солилцох, хамтарсан судалгаа өрнүүлэх, Монгол Улсыг сурталчлан таниулах соёлын арга хэмжээ хамтран зохион байгуулах зэрэг асуудлаар санал солилцов.


Элчин сайд Я.Ариунболд Карлтоны их сургуульд зочлов   
Үзсэн: 814 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй