Шууд Chart

Лейди Гага Алтан бөмбөрцөгийн эзнээр дахин тодров

2019-01-10 12:36:14

АНУ-ын Лос Анжелес хотноо зохион байгуулагдаж буй тайз, дэлгэцийн шилдгийг тодруулах 76 дахь удаагийн Алтан бөмбөрцөгийн эзнээр дуучин Лейди Гага тодров.

Тэрбээр "A Star Is Born" киноны "Shallow” дуугаар хүртсэн юм. Сонирхуулахад, тэр хоёр жилийн өмнө дээрх нэр хүндтэй шагналыг хүртэж байсан билээ.

Лейди Гага уг бүтээлийг дууг дуулахаас гадна холливуудын нэрт жүжигчин Брэдли Куперийн хамтаар гол дүрийг бүтээсэн юм. 

Ингэснээр тэрбээр тус дүрээрээ “Драмын шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд өрсөлдөж буй. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Лейди Гага Алтан бөмбөрцөгийн эзнээр дахин тодров  
Үзсэн: 663 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй