
Тээврийн хэрэгслээ нормалдаж хараа хяналтгүй орхисны улмаас автомашинаа алдсан дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Тодруулбал, нэгдүгээр сарын 10-н буюу өчигдөр 03:00 цагийн орчимд Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст иргэнээс автомашинаа алдчихлаа гэсэн дуудлага мэдээлэл иржээ.
Жижүүрийн бүрэлдэхүүн шалгалтын ажиллагааг шуурхай явуулахад Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хороонд оршин суух эрэгтэй Ц нь Баянзүрх дүүргийн гуравдугаар хороо Сансарын тунель дээр караокед үйлчлүүлж байх хугацаандаа өөрийн эзэмшилийн автомашинаа асаалттай хараа хяналтгүй үлдээх үед Баянзүрх дүүргийн 12 хороонд оршин суух хаягтай 27 настай У нь согтуугаар унаж зугтаасныг илрүүлэн эрүүлжүүлэх саатуулах арга хэмжээ авсан байна.
Иймд иргэд тээврийн хэрэгслээ халаахдаа хараа хяналтгүй орхихгүй байх мөн автомашиндаа гар цүнх болон эд зүйлсээ үлдээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Машинаа халаахаар асаалттай үлдээсэн байхад нь хулгайлаад зугтжээ | ||
Үзсэн: 1039 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.