Шууд Chart

“Өгөөмөр”-өөс ХӨСҮТ рүү гарах шороон зам ашиглалтад орлоо

2014-01-28 09:23:18

Нийслэлийн Засаг даргын Сар шинийг угтах зарим арга хэмжээний тухай захирамжийн хүрээнд  Өгөөмөр захын зүүн талын чингэлэгтэй талбайг чөлөөлж, Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн замтай холбох замын трасс гаргах ажил дуусчээ. Шинээр 0.15 км газар чөлөөлж, 1530,4 м3 шороон далан байгуулан тэгшилгээ хийж, 825 метр шороон замыг ашиглалтад оруулаад байна. “Нарантуул”,  “Өгөөмөр” захын орчим үүсдэг замын хөдөлгөөний ачааллыг 10 гаруй хувиар бууруулах энэхүү шинэ замын ажлыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 65 ажилтан, 26 техник, машин механизм ашиглан гүйцэтгэжээ.

 
Нийтэлсэн: О.Энхмаа

“Өгөөмөр”-өөс ХӨСҮТ рүү гарах шороон зам ашиглалтад орлоо  
Үзсэн: 820 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй