Иракийн хойд нутгийн Киркук хотод автомашин дэлбэлсэн гурван хэрэг гарсны уршгаар дөрвөн хүн амь насаа алдаж 14 хүн гэмтэж шархадсан байна. Киркукийн дүүргүүдэд дэлбэрэлтүүд нэгэн зэрэг болсон бөгөөд Аль Кайдагийн зэвсэгт дайчид энэхүү террорист халдлагыг зохион байгуулсан гэж Иракийн хууль сахиулагчид таамаглаж байгаа юм. Үүний зэрэгцээ Иракийн армийн офицерийн гэр бүлийнхний эсрэг халдсан хэрэг мөн гарсан байна. Багдад хотын дүүргүүдээс гар хөлийг нь хүлж, ойроос буудсан шинж тэмдэг бүхий гурван хүний цогцсыг хууль сахиулагчид илрүүлсэн аж. Энэ хооронд Иракийн баруун нутгийн Анбар мужид зэвсэгт дайчид болон Иракийн армийнхний хооронд ширүүхэн тулаан болжээ. Фалуджа мужийн ойролцоох Ниамях дүүрэгт энэхүү мөргөлдөөн гарчээ. Мөн Иракийн цэргийн албан хаагчдийг Аль Кайдагийн зэвсэгт дайчид барьцаалсан байна.
| Иракт дэлбэрэлт гарсны улмаас гурван хүн нас барлаа | ||
| Үзсэн: 719 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.